Тус “хуули цаазын ухааны нэр томъёо” хэмээх толь бичиг бол өвөр монголын сурган хүмүүжлийн хэвлэлийн хороонос зохион байгуулж найруулан бичсэн “хятад англи монгол харьцуулсан нийгмийн шинжлэх ухааны нэр томьёоны ширс толь”-гийн нэг юм.Тус толь бичгийг хуули цаазын хэвлэлийн хорооноос 2003 онд хэвлүүлсэн “хуули цаазын толь бичиг” (хятад хэвлэл) (дундад улсын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн хуулийн ухааны судлах газар эрхэлэн найруулав) -аар эх дэвтэр болгон зарим үгсийг нь хасаж цомхотгон орчуулж найруулаад нийд 9000 гаруй нэр томъёог жагсаав.Тус толь бичиг хятад хэлний цагаан толгойн дарааллаар толгой үгээ жагсаасан боловч толгой үгэндээ хятад хэлний дөрвөн аялаагийн тэмдэг хадсангүй, дуудлага ижил үгсийг бичлэгийн дарааллаар нь жагсаав.Тус толь бичиг бол хятад монгол харьцуулсан толь бичиг болохоор хятад хэлний нэр томъёо нэг бүрийн адил бусын хэдэн зүйлийн орчуулга ба хэдэн зүйлийн утгыг дараалуулан жагсаав.Араб тоо ба галиг цагаан толгой бөхий цомхотгсон үгсийг хятад цагаан толгойн үгсийн арт нь байрлуулав.Тус толь бичгийн арт “англи хэлний үгсийн хэлхээс” “монгол хэлний үгсийн хэлхээс” “бөхөд найрамдах дундад ард улсын эрүүгийн хуулийн ялын нэрс” зэргийг дагалдуулав.
100%таатай сэтгэгдэл
0хүн үнлэлтд оролцов